
Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 24-нд Бээжинд хэлэхдээ: талуудын хамтын хүчин чармайлтайгаар, Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талт хэлэлцээний үйл явц алхам алхмаар чухал ахицтай болж байна гэжээ.

Жян Юй өнөөдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Одоо Хойд Солонгосын Ён бионы цөмийн төхөөрөмжийн ихэнхийн чадавхийг нь алдагдуулсан байна. Холбогдох орнууд Солонгост мазут зэрэг орлох эд материалын тусламж олгож байна. Холбогдох орнуудын харилцаа ч адил бус хэмжээгээр сайжирч байна гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|