• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-25 11:03:10    
Хятадын орон нутгийнхан цагаан зудтай тэмцэж байна

Рэнь Минь Ри Бао Сонин

      Сүүлийн өдрүүдэд Хятадын олон газарт их хэмжээгээр цас бороо орж, орон нутгийн үйлдвэрлэл, амьдралд маш их нөөлөлсөн байна. Орон нутгийнхан нийгэм нийтийн хүчнийг дайчлан, гамшигтай тэмцжэх ажлыг нааштай зохион байгуулж байна.

      Хятадын төв нутгийн Хубэй муж цагаан зудаас авран туслах яаралтай арга хэмжээ авч, гамшигт нэрвэгдсэн иргэдийг 10 сая юаниар тусалсан байна.

      Баруун өмнөд нутгийн Гуанши район сүүлийн 15 жилд тохиолдож байгаагүй хамгийн хүйтэн уур амьсгалтай тохиолоо. Өнөөгийн байдлаар, уг районыхан гамшигт нэрвэгдсэн сая 500 мянга шахам иргэдийн амьдралыг баталгаажуулах дорвитой арга хэмжээ авч байна.

      Өмнөд нутгийн Ху-нань мужид ч 50 жилд маш цөөн тохиолдсон их цас орлоо. Зах зээлийн хангамжийг батлахын тулд, орон нутгийнхан саадгүй нэвтрэх зам нээж, хүнсний бараа, мах, хүнсний ногоо зэрэг бараа бүтээгдэхүүн ачсан тээврийн машинуудыг нэвтрүүлж байна.

      Цасан шуурга гарч байгаа нь хүмүүсийн нутаг буцах замыг тасалдуулж байна. 23-ны өдөр Хятадын зам харилцааны салбарынхан цагаан сарын зорчигч тээврийн ажлаа бүх талаар эхлүүлсэн юм. Цас их орсон 12 мужийн хурдны замын сүлжээ өнөө үндсэндээ бүх шугамаараа машин нэвтэрч байна. Цасанд их нөлөөлөгдсөн хурдны хэсэг замуудыг өдөртөө нэвтрүүлж, шөнөдөө хаах зэрэг арга хэмжээ авч байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\