Хятадын Хөх-мөрний дунд дор сав газрын иргэний агаарын тээврийн нисэх онгоцны 14 буудал цас их унаснаас болж хаагдсан байна.
Сурважлагч 27-нд Хятадын Нань фан агаарын тээврийн кампаниас ойлгосноор, цаг агаарын тааламжгүй байдлаас болж, Хятадын Хөх-мөрний дунд дор сав газрын иргэний агаарын тээврийн нисэх онгоцны 14 буудал цас их унасаас болж хаагдаж, Гуанжөүгөөс Чэн жөү, Чан ша, Жан жяже чиглэлийн 55 нисэх онгоцны нислэг зогссон юм байна.
Цаг уурын урьдчилсэн мэдээгээр Хөх-мөрний дунд дор сав газрын таагүй уур амьсгал 1-р сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна. \ Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|