Цагаан сар ойртож байгаа үеэр, маш олон хүмүүс цас борооныг үл хайхран гэр нутгаа зорьж, хот орж ажиллаж байгаа тариачдын гэр нутагтаа буцах тоо хэмжээ ли тод нэмэгдэж, зорчих хүмүүсийн хөдөлгөөн аажмаар нэмэгдсэн байна. Хятадын шат бүрийн засмал замын ажил хариуцсан байгууллага нь цас бороотой хүйтэн цаг агаарт хандан, бүх хүчнээрээ цагаан сарын хугацааны зам тээврийн ажлыг баталгаажуулж байна.
Хятадын зам харилцааны яамны 28-нд бүртгэсэн цоо шинэ тоо баримтад харуулснаар, хэдийгээр цаг агаар цас бороотой хүйтэн байсан ч, 27-ны өдөр бүх улсын засмал замаар зорчигсод давхардсан тоогоороо 550 тэрбум хүнд хүрч, 26-ны өдрийхөөсөө 1 сая 550 мянгаар нэмэгдсэн байна.\Хүчит орчуулж, Буян хянав\
|