Хятадын болон Монголын цагаан сар болох хирээр, Өвөр Монголын Эрээн боомтоор нэвтэрч байгаа Монгол улсын жуулчдын тоо эрс нэмэгдэж байна.
Эрээн хотын хилийн шалган өнгөрүүлэх станцын бүртгэлээс үзвэл, сүүлийн өдрүүдэд Эрээн боомтоор нэвтэрч байгаа зорчигчид давхардсан тоогоор 50 мянга гаруйд хүрч, 2007 оны мөн үеийнхээс 55.4% нэмэгдсэн байна. Тэдний дотор хилээр орж байгаа зорчигч давхардсан тоогоор 25723 хүнд хүрч, хилээр гарч байгаа зурчигч 24458-д хүрчээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, хилээр нэвтэрч байгаа зорчигчийн олонхи нь Монгол улсын жуулчид бөгөөд тэд нар гол нь Хятадаас баярын өдрийн бараа худалдан авч байгаа юм байна. /Пэрлаймаа орчуулж Баясгалан хянав/
|