Бээжин хотын орлогч дарга, Бээжин хотын 2008 оны төслийн барилгын командлын газрын командлагч Чжэнь Ган 28-нд хэлэхдээ: Олимпийн 29-р наадмын тэмцээний шаардлагыг хангахын тулд Бээжинд тэмцээний 31 талбай заал, дасгалтын 45 талбай заал байгуулах шаардлагатай.
Одоогийн байдлаар, Үндэсний төв тэмцээний ордны байгуулалтын ажил шувтаргын шатанд байгаагаас гадна, бусад тоглолтын 30 талбай заал болон дасгалтын 44 талбай заалын ажил бүр дуусаад байна гэжээ.
Бээжингийнхэн "аривлан хэмнэж Олимпийн наадам зохион байгуулах" амлалтаа бмелүүлсэн. Тоглолтын 31 талбай заалын байгуулалтад оруулах хөрөнгийг 13 тэмбум юаний дотор тогтоон барилаа гэж тэрээр тэмдэглэжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|