• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-29 16:12:50    
Вэнь Жябао Хүнань мужид ажиллав

Синьхуа Агентлаг

      Хүнань мужийн гамшгаас авран туслах ажилтай танилцхаар Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 28-ны орой Бээжингээс мордсон байна.

     Хүнань мужийн Чанша хотын нисэх онгоцны буудал их цасанд хаагдсан учраас Вэнь Жябао урьдаар нисэх онгоцоор Хүбэй мужийн Тяньхэгийн нисэх онгоцны буудалд хүрч дараа нь 29-ний өглөө галт тэргээр Хүнань мужийн Чаша хотод хүрсэн бөгөөд нэн даруй улсын холбогдох салбар болон Хүнань мужийн засгийн газрын албаны хүмүүстэй хамт цас мөсний гамшгаас авран туслах ажлыг судалсан байна.

     Хятадын Иргэдийн засаг захиргааны яамны бүртгэлээс үзвэл, 28-ны өдрийн байдлаар 1-р сарын дунд арав хонгоос эхлэн их цас орсноос болж Хятадын Аньхүй, Хүнань, Гуанши, Гүйжөү зэрэг 14 мужийн 77 сая гаруй хүн ард гамшигт өртсөн байна. Хятадын гамшигдсан нутгуудын засгийн газар нааштай арга хэмжээ авч ард иргэдийн үндэсэн амьдралыг баталж байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\