|
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зүй зохистой, шаардлага бүхий өөрчлөлтийг Хятад улс дэмжинэ гэж Хятадын ГХЯ-ны хэвлэл төлөөлөгч Жян Юй 29-нд Бээжинд дахин нотолсон байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өөрчлөлтийн тухай засгийн газар хоорондын зөвшөлцөл нэгэнт эхэлсэн юм байна. Аюулгүйн зөвлөлийн өөрчлөлт шинэ шат үедээ орсныг энэ нь харуулж байгаа юм.
Жян Юй хэлэхдээ, Аюулгүйн зөвлөлийн өөрчлөлтийн асуудлаар Хятадын байр суурь өөрчлөгдөөгүй. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн нэр хүнд, үр ашгийг дээшлүүлэхийн төлөө, түүнд зүй зохистой, шаардлага бүхий өөрчлөлт хийхийг Хятад улс дэмжинэ гэжээ. /Хүчит орчуулж, Цэцэн хянав /
|