Сүүлийн үе, Хятадын Ху-нань муж 50 жилд ховор тохиолдсон цас бороон их орж гамшигт дайрагдсан байна. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Ху-нань муж орж гамшгаас авран туслах ажлыг газар дээр нь удирдан явуулахаар 28-ны орой Чанша хот орлоо.
Ерөнхий сайд Вэнь Жябао 29-ний өглөө Чанша хотноо хүрснийхээ дараа, уг мужийн гамшгийн байдлыг ойлгож, дагалдан яваа хүмүүстэйгээ гамшгаас авран туслах хамгийн сайн төслийг судалсан байна.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, цахилгаан, авто машиныг түргэхэн нэвтрүүлэх арга хэмжээг цаашид авч байгаад, цас борооноос ард иргэдийн үйлдвэрлэл, амьдралд учруулж байгаа нөлөөг богинохон хугацаанд арилгах хэрэгтэй гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|