БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бан гүө 31-нд Бээжинд 11-р дүрийн Банчин Эрдэни Чойжижалсантай уулзав. Банчин Эрдэни Чойжижалсан хэлэхдээ, ХКН-ын удирдлагыг эрс хамгаалж, үе үеийн Банчин Эрдэнийн эх орноо хайрлан, шашинаа хайрладаг сацрангуй уламжлалыг залгамжлан бадруулж, эх орны нэгдэл болон үндэстнүүдийн нягтралыг хамгаалж, түвд уламжлалтай буддын шашин болон социализмыг зохицалдуулж, Түвдийн эдийн засгийн хөгжил, нийгмийн найрамдуу байдлыг ахиулах талаар хувь нэмрээ үзүүлнэ гэжээ. /Э.Цогзолмаа орчуулав/
|