Хятадын цагаан сарын баяр айсуй байгаа үеэр, ХКН-ын төв хороо 3-ны өдөр Бээжинд намын бус зүтгэлтэдийн цагаан сарын яриа уулзалт хийж, ардчилсан нам бүлгийнхний төв хороо, үйлдвэр худалдааны бүх Хятадын хорооны удирдагчид болон нам бүлгийн бус зүтгэлтэд урилгаар уг яриа уулзалтанд оролцож, төрийн хэргийг олноороо зөвшилцөж, уламжлалт баяраа угтан тэмдгэлсэн байна.
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао ХКН-ын төв хороо, төрийн зөвлөлийн өмнөөс ардчилсан нам бүлгийнхэн, үйлдвэр худалдааны холбооны удирдагчид болон нам бүлгийн бус жүтгэлтэд жич нэгдмэл фронтын өргөн олон гишүүдэд цагаан сарын халуун мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Дарга Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, энэ оны олон талын үүргийг биелүүлэхэд эрхбиш олон нам бүлэг, зохион байгууллага, олон үндэстнүүд, олон давхарга, олон салбарынхны нягтрал, хамтын хүчин чармайлтад түшиглэнэ гэжээ. Олон нам бүлгийнхэн өөрчлөлт хөгжлийн тогтвортой их сайн байдалд, улс төрийн үйл ажиллагаанд оролцон засаг төрийн ажлыг авч хэлэлцэх болон ардчилсан хяналтын үүргээ идэвхтэй биелүүлж, нэн сайн арга бодлого санаачилж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад үргэлжлэн оюун ухаан болон хүчин чармайлт гаргахыг хүсч байна гэжээ. \Хүчит орчуулж, Буян хянав\
|