• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-06 16:05:28    
ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл цагаан сарын золголт хийлээ

Хятадын Олон Улсын Радио

     ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл 5-ны өдөр Бээжинд 2008 оны цагаан сарын золголт хийж, Хятадын нам төрийн удирдах хүн Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао нар нийслэлийн олон давхаргын 4000 гаруй төлөөлөгчидтэй хамт хуучин жилээ үдэж, шинэ жилээ угтан цагаан сарын баяраа угтан тэмдэглэв.

     ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарин бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс Хятадын үндэстэнүүдийн ард түмэн, гамшигт дайрагдсан ард олон болон гамшигаас авран туслах ажилд гавшгайлж байгаа хүмүүс, ардчилсан нам бүлгийнхэн, үйлдвэр худалдааны холбоо, олон нийтьийн байгууллага, олон давхаргын хүмүүст чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Шянганы засаг захиргаан онцгой районы ах дүү нар, Омэний засаг захиргааны онцгой районы ах дүү нар, Тайваний ах дүү нар болон гадаадад байгаа ах дүү нарт сайн сайханы ерөөл дэвшүүлж, Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтыг анхаарч дэмжсээр ирсэн гадаадын найрсаг хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлсэн байна.

     Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао золголт дээр үг хэлж, сүүлийн өдрүүдэд Хятадын хэсэг нутгаар түүхэнд ховор тохиолддог цас бороо орж хүйтэрсэн гамшиг болж, зам харилцаа, цахилгаан хангалга тасалдаж, эдийн засгийн үйл ажиллагаа ноцтой нөлөөлөгдөж, ард иргэдийн амьдралд хүндрэл бэрхэшээл учруулсан байна. Хятадын Засгийн газар, ард түмэн гамшигтай тэмцэн гамшигаас авран туслах ажлын эцсийн ялалтыг олох итгэл төгөлдөр байгаа бөгөөд олох хүчин чадал ч байна. Улс ардын аж ахуйгаа нэн чанартай нэн түргэн хөгжүүлж, нийгмийн тал бүрийн дэвшлийг ахиулах болно гэж илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\