Өнөөдөр билгийн улиралын битүүн тохиож байна. Энэ өдрөөс Хятадын хүн ардууд долоон хоногийн цагаан сарын амралтын хугацаандаа орж, төрөл бүрийн арга хэлбэрээр сар шинээ угтаж, уламжлалт баяраа тэмдэглэж байна.
Зуршил ёсоороо бол Хятадын хүн ардууд цагаан сарын хугацаандаа ах дүү төрөл төрөгсөдтэйгээ хамт шинэлдэг. Гэвч Хятадын өмнөд нутгийн хэсэг районд 1-р сарын арбадаас цагаан зудад хүнд ноцтой нэрвэгдэж, бишгүй олон орон нутгийн зам харилцаа ачаа тээвэрлэлтийг ноцтой нөлөөлж, олон сая хүн гэр нутагтаа хариж чадалгүй зам зуураа саадсан байна.
Одоо, олон талынханы хүчин чармайлттайгаар, Хятадын олон газрын зам харилцаа ачаа тээвэрлэлт аажмаар сэргэж, цас зудад хашигдсан хүмүүсийн дийлэнх нь төрөл төрөгсөдтэйгээ уулзсан байна. Гэвч хэсэг районы цахилгаан эрчим хүчний хангамж гүйцэд сэргэж чадаагүй байна. Цахилгаан эрчим хүчний салбарынхан хэлэхдээ, дизель мотроор цахилгаан гаргах шуурхай арга хэмжээ авч цахилгаан эрчим хүчний хангамж хүрэлцэхгүй байгаа 8 Шяны оршин суугчдын сар шинийн хугацаанд хэрэглэх цахилгааныг баталгаатай хангана гэжээ.\Буян орчуулж, Баясгалан хянав\
|