2008 оны Бээжингийн Олимпийн наадмын хугацаанд Бээжигийн Олимпийн наадмыг зохионн байгуулах хорооноос 205 улс орон бүс нутгийн тамирчин, дасгалжуулагч, албан тушаалтанд 55 төрлийн хэлээр үйлчлэх болно гэж Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны олон улсын холбоо авах хэлтсийн эрхлэгч Жао Хүй минь 5-нд Бээжинд тэмдэглэсэн байна.
Жао Хүй минь танилцуулж хэлэхдээ, Бээингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо улсын дотоод гадаадаас орчуулагч урин ажиллуулах, төвийн олон яам хороод болон хэлний тусгай мэрэгжлийн дээд сургуулиас тусгай мэрэгжлийн хүмүүс зээлдэн ажиллуулж, Олимпийн тоглолтын хугацаан дахь ярианы үйлчилгээг хангах болно. Үүний зэрэгцээ гадаадын зочдад туслахын төлөө Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо наадмын үеэр 24 цагийн үйлчилгээний утас ажиллуулж, 55 төрлийн хэлээр үйлчлэх болно гэжээ. \ Гэрэлт орчуулж, Баясгалан хянав. \
|