Хятадын цагаан сарын баяр болох гэж басан үеэр, Хятад улсын дарга Хү Жиньтао, ерөнхий сайд Вэнь Жябао цас бороо орж хүйтэрсэн цаг агаарын гай гамшигт нэрвэгдсэн нутагт тус тус хүрэлцэн очиж, гамшгаас авран услаэх арга хэмжээний хэрэгжиж байгаа байдалтай танилцан, орон нутгийн ард түмнийг эргэн үзэж, тэд нарт сар шинийн халуун мэндийг дэвшүүлсэн байна.

Дарга Хү Жиньтао сүүлийн хоёр хоногт Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Раионы гамшигтай тэмцэх ажлыг шалган байцаасан байна. 6-нд Тэрээр Гүйлиний нэгэн жижиг тосгонд хүрэлцэн очиж, тэндэх гамшигт өртсөн хүн ардыг эргэн үзэж, тэд нарын амьдралын байдалтай танилцсан байна. Ард түмний амьдралыг сайтар зохицуулж, амьдралын бэрхэшээлтэй ард иргэдийн хоол хувцас болон өвчнөө цаг тухайд нь эмчлүүлэн засхыг баталгаажуулж, сар шинийн баярыг халуун дулаахан тэмдэглүүлэх хэрэгтэй гэж тэрээр орон нугтйн засгийн газрын албаны хүмүүст шаардсан байна. Үйлдвэрлэлээ хөгжүүлэн өөрийгөө авран тэтгэх болон гамшгийн дараах сэргээн босголтын ажлаа түргэн эхлүүлж, хүндэрэл бэрхэшээл бүхнийг ялан давагтуун гэж тараар тосгоны иргдийг зоригжуулав.

Ерөнхий сайд Вэнь Жябао 5-нд Гүйжөү мужийн гамшигтай тэмцэх ажлыг шалган байцаасан бөгөөд Чяньнаний Бү-и үндэстэн, Мяо үндэстний өөртөө засах аймгийн нэг тосгонд очив. Цахилгаан сүлжээг сэргээн байгуулах төлөвлөгөө болон хэрэгжүүлэх төсөл боловсруулан тогтоож, хуучин байшинг дахиж барихын зэрэгцээ ой шугуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй гэж тэрээр Гүйжөү мужид шаардсан байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|