• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-09 15:20:51    
Хятадын өмнөд зүгийн гамшигдсан нутгийн иргэд сайхан цагаалцгаалаа

Синьхуа Агентлаг

      Хятадын өмнөд зүгийн гамшигдсан нутгийн иргэд цагаан сараа сайхан тэмдэглэж, баялаг агуулгатай соёлын амьдрал зохиож, баяр баясгалантай цагаалцгаалаа.

      Нэлээд хүнд гамшигдсан Хү нань мужийн Чэнь жөү хотын хэдэн зуун иргэн өнгийн сайхан хувьцас өмсөн, хотын өргөн чөлөөнд сайн дураасаа хүрцгээж, арслан бүжиг, хэнгэргэн бүжиг зэргийг тоглож, баяр баясгалантай цагаалцгаалаа. Уран сайхны олон хамтлаг чуулга ч иргэдэд зориулан гудамжаар олон зүйлийн тоглолт гаргажээ. Чэнь жөү хотын холбогдох салбар бас уран бичиг зургийн үзэсгэлэн зохион байгуулж, тухайн газрын кино театр ч цахилгаан гаргах жижиг апратаар иргэдэд кино үзүүлжээ.

      Гуан дүн мужид ажиллаж байгаад зуднаас болж нутаг усандаа харьж чадаагүй хоцорсон хүмүүс, тэндхийн үзэмжит газруудаар аялан жуулчилсан бөгөөд бас уран сайхан бэлэг олсон байлаа. Гуан ши, Гүй жөү зэрэг газрынхан ч цагаан сарын наадам үзэх, концерт сонирхох, цэцэрлэгт хүрээлэнгээр үнэ төлбөргүй зугаалах зэргийн соёлын арга хэмжээнд оролцож, баяр баясгалантай цагаалцгаажээ.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\