• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-09 16:24:15    
Дарга Хү Жиньтао Гуаншигийн олон үндэстний ард иргэдтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио

       Хятадын уламжлалт цагаан сарын баярын хугацаанд, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах районы төв Наньнин, Байсэ зэрэг газар хүрч, тухайн орон нутагт ажиллаж байгаа ажилтад болон зэвсэгт цагдаа, үндэстнүүдийн ард түмэнтэй цагаан сарыг хамт тэмдэглэсэн байна.

       7-8 –ны өдөр, дарга Хү Жиньтао тухайн орон нутгийн зэвсэгт цагдаа, ажилтад болон тариачидтай уулзаж, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн өмнөөс Бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн шинэ ондоо энх амгалан сай сайхан байхыг хүсэн ерөөсөн байна.

       Дарга Хү Жиньтао Гуаншигийн цахилгаан сүлжээний ХХК-ний ажилтадтай уулзах үе хэлэхдээ, цахигаан хангамж бол гамшгаас авран туслах ажлын хамгийн гол зүйл болох юм. Гамшгийн районы нийгэм эдийн засгийн хэвийн байдлыг сэргээж чадах эсэх нь цахилгаан эрчим хүчнээс шалтгалагдаж байна. Цахилгаан сүлжээг нэн түргэн засаж, цахилгаан сүлжээний аюулгүй байдлыг батлах бөгөөд энэ удаагийн гамшгаас гарсан асуудалд чиглүүлэн цахилгаан сүлжээний байгуулалтыг улам боловронгуй болгож, үүний улмаар улс ардын эдийн засгийн шаардлага, өргөн олон ард иргэдийн шаардлагыг бүрмөсөн батлах хэрэгтэй гэжээ.\Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\