• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-11 15:15:42    
Цагаан сарын баярын дараах тээврийн ажлын байрлуулалт хийлээ

Синьхуа Агентлаг

     Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Нүүрс, бензин шатхууны тээвэрлэлт болон аюулаас авран туслаж гамшигтай тэмцэх онц байдлын командлалын төв 10-ны өдөр хурал хуралдуулж, цагаан сарын баярын дараах тээврийн ажлын байрлуулалт хийсэн байна.

     Цагаан сарын амралт дуусах дөхөж, нутаг усандаа харьж шинэлэсэн хүмүүс удахгүй буцаж эхлэх учраас тээврийн ажил мөн нэлээд хүнд байсаар байна гэж уг хурлаас тэмдэглэжээ. Цаг агаарын өөрчлөлтийг нягт анхаарч, цаг агаарын эрс тэрс нөхцөл дэх онц байдлыг зохицуулах төсөл боловсруулан, зам харилцаа шуурхай нэвтэрэхийг батлах хэрэгтэй. Зорчигчдын байдал, явах цаг, чиглэлийг харгалзан, автобус, усан онгоц зэрэг тээврийн хэрэгсэл нэмж, боломжтой өртөөнүүд нь бас оюутан сурагчид болон хот орж ажил хийж байгаа тариачдад зориулан тусгай галт тэрэг аялуулах хэрэгтэй. Цаг уурын урьдчилсан мэдээ, зам харилцааны байдал зэргийг нийгэм нийтэд цаг даруйд нь мэдээлж, зорчигчдын яваж суух цаг хугацаагаа зохистой сонгон зохицуулахад нь туслаж, өртөөнд зорчигчид хэт олон болох, саатахаас зайласхийх хэрэгтэй. Зорчигч тээврийг батлахын зэрэгцээ, гамшигт дайрагдсан нутаг районы ард иргэдийн амьдралын үндсэн хэрэгсэл болон гамшгийн дараах сэргээн босголтын эд материал зөөвөрлөхөд нь баталгаа хангах хэрэгтэй гэж уг хурлаас холбогдох салбаруудад шаарджээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\