Хятад Оросын сансар огторгуйд зэвсэглэлээр хөөцөлдөхийг хориглох тухай саналыг холбогдох орнууд идэвхтэй угтан дагахыг Хятадын тал хүсэж байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Жяньчао 14-нд Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэжээ.
12-нд Женевд болсон зэвсэг хураах хэлэлцээний хурлын бүгд хуралдаан дээр Хятад болон Орос сансар огторгуйд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэргийлэх гэрээний төсөл дэвшүүлжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|