Удирдлага нь алдагдсан дагуулиа Америк сүйрүүлэхээр байгаа явдалд холбогдуулан сэтгүүлчийн сонирхсон асуултад Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Жянчао 17-нд хариулт хийлээ.
Удирдлага нь алдагдсан нэг дагуулиа Америк сүйрүүлэх гэж байна гэж эх сурвалжид мэдээлж байна, Хятадын тал үүнд ямар байр сууриар хадаж байгаа бэ? Гэж сэтгүүлч асуусанд,
Лю Жянчао хэлэхдээ, хэрэг явдлын байдлыг Хятадын засгийн газар маш анхаарч байна, олон улсад амалсан үүргээ үнэнхүү хэрэгжүүлж, холбогдох үйл ажиллагаа нь сансрын уудмын аюулгүй байдал болон холбогдох оронд хохирол учруулахаас зайласхийхийг Америкийн талд нэгэнт шаардсан. Хятадын холбогдох салбар байдлыг нягт анхааран мөрдөж, зохистой сэргийлэх арга хэмжээ авах талаар судалж байна гэжээ.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|