• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-18 10:29:27    
Каково тусгаар тогтносноо ганц талаасаа мэдэгдсэн явдалд Хятад улс маш их анхаарал тавьж байна

Хятадын Олон Улсын Радио

      Косово тусгаар тогтносноо мэдэгдсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 18-ны өдөр үг хэлж, үүнд Хятад улс маш их анхаарал тавьж байна гэж илэрхийлжээ.

      Косовогийн асуудлыг зохицулах нь Балканы бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, олон улсын харилцааны үндсэн жишиг болон Аюулгүйн Зөвлөлийн нэр төр, үүрэгтэй холбогдож байгаа юм. Серби, Косово хоёр тал хэлэлцээ хийж, харилцан хүлээн авч болох төсөл тохиролцох нь Косовогийн асуудлыг зохицуулах хамгийн сайн арга зам юм гэж Хятадын тал үзсээр ирсэн юм гэж Лю Жяньчао тэмдэглэлээ.

     Косово ганц талаасаа ажиллагаа авсан нь үр дагаврууд буй болгож, Балканы бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон Косовод олон үндэстэн ястны нийгэм байгуулах зорилтод хүрэхэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж мэднэ. Хятадын тал үүнд маш их сэтгэл түгшиж байна гэж Лю Жяньчао бас тэмдэглэжээ.

      Лю Жяньчао хэлэхдээ, олон улсын хуулийн жишгийн хүрээнд цаашид хэлэлцээ хийж, зохицуулах арга зам хайж, Балканы бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамтаар хамгаалахыг Серби, Косово хоёр талд Хятад улс уриалж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг үүнд таатай нөхцөл боломж бүрдүүлэн өгөх ёстой гэжээ. /Дармаа орчуулж Баясгалан хянав/