• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-18 17:14:50    
Каково тусгаар тогтносноо ганц талаасаа мэдэгдсэн явдалд Хятад улс маш их анхаарал тавьж байна

Хятадын Олон Улсын Радио

      Косово тусгаар тогтносноо мэдэгдсэнтэй холбогдуулан, Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 18-ны өдөр үг хэлж, үүнд Хятад улс маш их анхаарал тавьж байна гэж илэрхийлжээ.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Косовогийн дарламент орон нутгийн цагаар 17-ны өдөр онц хурал хийж, Косовогийн тусгаар тогтнох тунхагийг баталж, Сербийн харьяанаас гарч тусгаар тогтносноо тунхаглажээ.

      Косовогийн асуудлыг зохицулах нь Балканы бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, олон улсын харилцааны үндсэн жишийг болон Аюулгүйн Зөвлөлийн нэр төр, үүрэгтэй холбогдож байгаа юм. Серби, Косово хоёр тал хэлэлцээ хийж, харилцан хүлээн авч болох төсөл тохиролцох нь Косовогийн асуудлыг зохицуулах хамгийн сайн арга зам юм гэж Хятадын тал үзсээр ирсэн юм гэж Лю Жяньчао тэмдэглэлээ.

     Косово ганц талаасаа ажиллагаа авсан нь үр дагаврууд буй болгож, Балканы бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон Косовод олон үндстэн ястаны нийгэм байгуулах зорилтод хүрэхэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж мэднэ. Хятадын тал үүнд маш их сэтгэл түгшиж байна гэж Лю Жяньчао бас тэмдэглэжээ.

      Лю Жяньчао хэлэхдээ, олон улсын хуулийн жишгийн хүрээнд цаашид хэлэлцээ хийж, зохицуулах арга зам хайж, Балканы бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамтаар хамгаалахыг Серби, Косово хоёр талд Хятад улс уриалж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг үүнд нааштай нөхцөл боломж бүрдүүлэн өгөх ёстой гэжээ.

      Косовогийн тусгаар тогтносныг Тайвань "хүлээн зөвшөөрч мэдэх" асуудлаар сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулах үе, Лю Жяньчао хэлэхдээ, олны мэдэж байгаагаар, Тайвань бол Хятадын нэг хэсэг учраас "хүлээн зөвшөөрөх" гэсэн эрх хэмжээ огтгүй юм. Дэлхий дээр гэг л Хятад улс байна, БНХАУ-ын Засгийн газар бол бүх Хятадыг төлөөлдөг хууль ёсны цорын ганц Засгийн газар, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ бол олон улсын хамтын нийгэмлэгт нийдмээр хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг ойлголт болно.

      Ямарваа хүн, ямарваа байгууллага Тайванийг Хятадаас салгах гэсэн оролдлогыг бид эрс эсэргүүцнэ. Тайванийг эх орноос нь хагалан салгах гэсэн ямарваа оролдлого ялагдлаар эцэслэх нь гарцаагүй юм гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\