• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-20 16:05:42    
Кастрогийн бие илааршин тэнхэлүүн болохыг Хятадын тал хүсэж байна

Синьхуа Агентлаг

     Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Жяньчао 20-ны өдөр Кубын удирдагч Кастро төрийн дээд удирдагчийн тушаалд дахин тохоон томилогдохгүй гэж мэдэгдсэнтэй холбогдуулан хэлэхдээ, Кастрогийн бие илааршин тэнхэлүүн болохыг Хятадын тал хүсэж байгаа бөгөөд Хятад Кубын найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа цаашид бэхжүүлэн хөгжүүлнэ гэжээ.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Кубын удирдагч Кастро 19-ний өдөр Кубын КН-ын төв хэвлэл "Гранма" сонинд мэдэгдэл нийтлүүлж тэмдэглэхдээ, төрийн зөвлөлийн дарга болон хувьсгалт зэвсэгт армийн ерөнхий командлагчийн тушаалд дахин тохоон томилогдохгүй гэжээ.

      Лю Жяньчао сурвалжлагчийн асуултад хариулж хэлэхдээ, дарга Кастро бол Кубын ард түмний хайр хүндэтгэлийг баттай хүлээсэн хувьсгалт удирдагч юм. Бас ч Хятадын ард түмний хуучин найз юм. Түүний бие илааршин тэнхэлүүн болохыг Хятадын тал хүсэж байна. Хятад, Куба бол найрсаг орон юм. Хятад, Кубын найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа цаашид бэхжүүлэн хөгжүүлнэ гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\