Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 21-ны өдөр Бээжинд хэлэхдээ, 21-ний өдөр Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос гурван орон Бээжинд зохицуулах хурал хийж, 6 талт хэлэлцээний хүрээнд Хятад, Өмнөд Солонгосоос Хойд Солонгосод эдийн засаг, эрчим хүчний тусламж үзүүлэхтэй холбогдсон асуудлыг цаашид авч хэлэлцсэн байна гэжээ.
Лю Жяньчао бас хэлэхдээ, холбогдох талуудтай хамтаар цаашид хүчин чармайлт гарган ажиллаж, талуудын тохиролцсон хэлэлцээрүүдийг бүх талаар тэнцүүртэй хэрэгжүүлж, 6 талт хэлэлцээ болон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох ахицыг байнга ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.\Буян орчуулж,О.Дарамбазар хянав.\
|