ХКН-ын төв хорооны Улс төрийн товчоо 22-ны өдөр Бээжинд хуралдаж, 2-р сарын 25-наас 27-ны өдрүүдэд ХКН-ын 17 дахь сонгуулийн төв хорооны 2-р бүгд хурлыг Бээжинд хуралдуулахаар шийдчээ. Энэ хурлыг ХКН-ын төв хорооны ерөнхий нарин бичгийн дарга Хү Жиньтао даргалжээ.
Хурлаар Засаг захиргааны удирдалгын тогтолцоог гүнзгийрүүлэхэд өөрчлөлт оруулахыг санал, Төрийн зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийн төсөл зэргийг хэлэлцэж, 11 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын анхны хуралд төрийн байгууллагын удирдах хүмүүст санал болгох нэр дэвшүүлэгчд болон Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 11 дэх сонгуулийн бүх Хятадын хорооны анхны бүгд хуралд Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн байгууламжийн удирдах хүмүүст санал болгох нэр дэвшигчдийг хэлэлцсэн байна.
|