Энэ оны хавраас хөдөө тосгоны дунд бага сургуульд сурах бичгийг шилжүүлэн хэрэглэх дүрэм тогтоохоор байна.
Өнөө Шандун, Жянсү, Шань ши зэрэг мужид холбогдох тогтоол гаргахаар байгаа буюу гаргаад байна.
Боловсролын салбарын зүтгэлтнүүд хэлэхдээ, сурах бичгийн шилжүүлэн хэрэглэх нь байгаль орчныг хамгаалахад ашигтай, эрчим хүчний зарцуулалтыг багасгаж болох бөгөөд бас хүүхдүүдийг хэмнэн аривлах, хуваалцан эдлэх, олон нийтийн эд хөрөнгийг хайрлан хамгаалах олон нийтэч үзэл ухамсар, зан дадалтай болоход нь тустай юм гэжээ.
Шилжүүлэн хэрэглэх сурах бичгийг сайн ариутгаж, сурагчдын дахин хэрэглэхэд эрүүл мэндийн аюулгүй байдлыг батлах хэрэгтэй гэж холбогдох мэргэжилтэн бас сэрэмжлүүлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|