2008 онд Бээжин хотынхон нүүрс, цахилгаан эрчим хүч, байгалийн хий, бензин шатхуун зэргийн хангалтын системийг цаашид боловсронгуй болгож, Бээжингийн олимпын наадмын эрчим хүчний хангалтыг баталгаажуулах болно.
Бээжин хотын Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Хорооны дарга Жан Гүн 22-ны өдөр "2008 оны нийслэлийн эрчим хүч болон эдийн засгийн үйл ажиллагааны байдлыг зохицуулах ажлын хурал" дээр хэлэхдээ, 2008 онд эрчим хүчний хэрэглээний ерөнхий хэмжээг стандартын жишигт нийцсэн 65 сая тонн нүүрсний түвшинд тогтоон барьж, 10 мянган юаний GDP тутмын эрчим хүчний зарцуулалтыг 5%-иар багасгана гэжээ.
Эрчим хүчний хангалтыг баталгаажуулах төлөвлөгөөний хүрээнд, Бээжин хот нь 2008 оны 14 сая 600 мянган кловаттын цахилгаан хэрэглээний хамгийн их эрэлт хэрэгцээг батлаж, бүх жилд 6 тэрбум 800 сая шоо метр байгалийн хий хангах төлөвлөгөөгөө сайтар хэрэгжүүлэн, олимпын наадмын цэвэр эрчим хүчний шаардлагыг батлах болно.\Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|