• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-25 10:11:44    
Олимпийн наадмаас хойш Хятадын эдийн засаг буурахгүй юм

Синьхуа Агентлаг

      Олимпийн наадмаас хойш Хятадын эдийн засаг буурахгүй юм гэж дэлхийн банкны ерөнхий эдийн засагч болох гэж байгаа Линь И-фү 24-нд хэлсэн байна. Линь И-фү мөн өдөр Бээжинд болсон "Хятадын эдийн засгийн шинжилгээ" тайлан илтгэлийн хурал дээр хэлэхдээ, Хятадын эдийн засаг маш их цар хүрээтэй, Бээжингийн Олимпийн наадамтай холбоотой хөрөнгө оруулалт нь улсын нийт хөрөнгө оруулалтад тун бага хувийн жин эзэлж байгаа болохоор бүхий л эдийн засагт үзүүлэх нөлөө маш хязгаартай юм гэжээ.

      Линь И-фү хэлэхдээ, хөрөнгө оруулалт, хэрэглээ, экспорт нь Хятадын эдийн засгийн өсөлтөд маш их үүрэг гүйцэтгэж байна. Хятадын эдийн засаг Олимпийн наадмаас хойш нэн сайн хөгжих болно гэжээ.

      Линь И-фү хэлэхдээ, Америкийн эдийн засаг нь б зэрэглэлийн зээлийн хямралаас болж зогсонги байдал гарч магадгүй. Гэвч энэхүү гаднын нөлөө нь Хятадын эдийн засагт төдийлэн харшлахгүй юм гэжээ.

       Линь И-фү хэлэхдээ, Америкийн эдийн засагт зогсонги байдал гарахад хүрвэл Америк барааны үнийн өсөлтийг хориглохын төлөө ам долларын ханш цаашид унахыг зогсоох болно. Ингэвэл Хятадын валютын ханшны бодлогын олон улсын дарамт зохих хэмжээгээр хөнгөрөх болно гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\