• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-25 10:31:00    
Тэнгисийн эдийн засаг нь 30 сая хүнд ажлын байр хангажээ

Синьхуа Агентлаг

      Тэнгис далайн эдийн засгийн Хятадын улс ардын эдийн засгийн байгуулалт дахь байр суурь тодорхой хэмжээгээр дээшилж, уг салбарт ажлын байраар хангах цар хэмжээ цаашид өргөжиж байна. 2007 онд Хятадын тэнгис далайн салбарт 30 сая гаруй хүн ажлаар хангагдаж, ажлаар хангах шинэ байр 1 сая 900 мянгаар нэмэгдсэн байна гэж Хятадын Тэнгис Далайн Ажил Эрхэлсэн Үндэсний Газрын дарга Сүнь Жи хүй 24-нд хэлсэн байна.

      Сүнь Жи хүй Хятадын төв өмнөд нутгийн Хү нань мужийн Чан ша хотод хуралдсан Бүх Хятадын Тэнгис Далайн Ажил Эрхэлсэн Танхим газруудын дарга нарын ажлын зөвлөлгөөн дээр хэлэхдээ, "Бүх Хятадын тэнгис далайн эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр" урагштай хэрэгжсэний үр дүнд тэнгис далайн эдийн засаг нь олон жилийн турш түргэн нэмэгдэж ирсэн бөгөөд чанар чансаа үр ашгийг чухалчилж ирсэн юм гэжээ.

      Хятадын Тэнгис Далайн Ажил Эрхэлсэн Үндэсний Газрын бүртгэлээс үзэхэд, 2007 онд Хятадын тэнгис далайн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 2 тэриллион юаньд хүрч, 2006 оныхоос 15 хувиар өсөн нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг эзэлсэн байна. \Э.Цогзолмаа орчуулж,Баясгалан хянав\