Түвдийн Өөртөө Засах Районы утас нэвтэрсэн засаг захиргааны тосгон өнөө 3900 орчимд хүрч, тус өөртөө засах районы засаг захиргааны тосгоны нийт тооны 65 хувь гаруйг эзэлсэн байна.
Өнгөрсөн онд Түвд нь тосгон бүхэнд утас нэвтрүүлэх төслөө үргэлжлэн хэрэгжүүлж, мөн ондоо 750 тосгонд утас оруулсан юм байна. Үүнээс гадна Түвд мөн хөдөө тосгон малжих районд интернетийн сүлжээний үйлчилгээг нэвтрүүлж, хөдөө тосгон малжих районы мэдээлэлжилтийн түвшнийг дээшлүүлсэн байна.
Төлөвлөгөөний дагуу, 2020 онд Түвдийн хөдөө тосгон малжих районы хүн ард цөмөөрөө утас хэрэглэх болж, тосгон бүхэн сүлжээнд холбогдох юм байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав\
|