Хятадын муж, хот, өөртөө засах район, Шянган, Аомэний засаг захирганы хоёр онцгой район болон Хятадын Ардын чөлөөлөх арми зэрэг сонгуулийн 35 тойрог 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын нийт 2987 төлөөлөгчийг сонгож тодрууллаа гэж сурвалжлагч 26-ны өдөр Бээжинд болсон 10 дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны хурлаас мэдээлэв. Хурал нь эдгээр төлөөлөгчийн эрхийг нотолсны дараа төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг нийтэд мэдэгдэх юм байна. Эх сурвалжаас үзвэл, шинээр сонгогдсон төлөөлөгчдийг хуулийн дагуу ардчиллаар нэр дэвшүүлж, холбогдох байгууллага шалгалт хийж, ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрсөн болохоор өргөн дэлгэр төлөөлөлтөй юм байна.
Байнгын хорооны энэ хурлын гол үүрэг бол 3-р сард хуралдах 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхны чуулганд бэлтгэл хийх явдал болно. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|