Раул Кастро Кубын шинэ сонгуулийн Төрийн зөвлөлийн даргаар сонгогдсон явдалд Хятадын тал баяр хүргэж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лю Жяньчао 26-ны өдөр Бээжинд илэрхийлэв.
Тэрээр хэлэхдээ, шинэ засгийн газрынхаа удирдлага дор Куба цаашид тогтвортой байж, хөгжих болно гэдэгт Хятадын тал итгэж байгаа бөгөөд хүсэн ерөөж байна. Хятад, Куба бол найрсаг орон, Кубын талтай хамтран, хоёр орны харилцан ашигтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн төлөө чармайхад Хятадын тал бэлэн байна гэжээ. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|