• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-28 10:45:49    
Бээжингийн Олимпид оролцохыг улс орнуудад Их Британы гадаад хэргийн сайд уриалж байна

Синьхуа Агентлаг

      Хятад улсад айлчлал хийж байгаа Их Британын Гадаад хэргийн сайд Давид Милибанд 27-ны үдээс хойш Бээжинд усанд сэлэлтийн үндэсний төв "Шүй ли фан"-тай танилцах үедээ Бээжингийн Олимпийн наадамд улс орнууд оролцохыг уриалсан байна.

      Давид Милибанд хэлэхдээ: Олимп нь улс түмнийг хуран цуглуулдаг спортын өргөн цуглаан болох ёстой. Олимпийг улс төрийн асуудалтай холбох нь шударга биш. Бээжингийн Олимпийг хориглохыг би эсэргүүцнэ гэжээ.

      Олимпийн наадамд Лондон болон Бээжин хамтран ажиллахыг ярих үед Давид Милибанд хэлэхдээ: Бээжингээс Лондон олон зүйлийн санаа оноо авсан, Бээжингийн ажил нэгтнээс Олимп зохион байгуулах арга туршлага, арга бодолго нэн олон сурахыг хүлээж байна гэжээ. \Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав\