• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-28 11:04:09    
Пара олимпийн бэлтгэл ажлын командлах газар байгуулав

Синьхуа Агентлаг

      Бээжингийн Пара олимпийн бэлтгэл ажлын командлалын газрыг албан ёсоор байгуулж, бэлтгэл ажлын удирдлагаа цаашид чангатгаж, пара олимпийн бэлтгэл ажлын эгнээг төгөлдөржүүлэхээр Бээжингийн Олимпийн зохион байгуулах хороо 27-ний өдөр шийдлээ.

      Бээжингийн Пара олимпийн бэлтгэл ажлын командлалын газрын үүрэг хариуцлагад Бээжингийн пара олимпийн бэлтгэл ажлыг бүх талаар хариуцах, шат үеийн бэлтгэл ажлыг тохируулан байрлуулах, Бээжингийн пара олимпийн чухал ажил, хэрэг, чухал асуудлыг судалж, Олон улсын пара олимпийн хороо болон дотоодын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгуулалга хоорондын харилцааг зохицуулах зэрэг багтаж байна.

      Бээжингийн Олимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэх орлогч дарга Лю Жинминь уг командлах газрын ерөнхий командлагч болж, Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгуулалга болон Бээжин хотын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгуулалгаас ажилтан шилжүүлж ажиллуулах юм байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\