Тайландын экс ерөнхий сайд Таксин Шинаватра 28-ны үдээс өмнө Шянганаас Тайландын агаарын тээврийн ээлжийн онгоцоор Банкокт хүрч, 2006 оны 9-р сард Тайландад гарсан цэргийн төрийн эргэлтээс хойш гадаадад хийсэн амьдралаа дуусгав.
Түүнийг онгоцны буудалд Тай Рак Тай нам болон Ардын хүчин намын их олон гишүүд, засгийн газрын хэсэг албаны хүн тэрчлэн Тайландын олон газрын олон мянган дэмжигчид угтаж авав, Таксин онгоцны буудалд үг хэлсэнгүй.
Тайландын сонин хэвлэлийн мэдээлснээс үзвэл, энэ удаа эх орондоо буцахын зорилго бол өөрт нь тулгарч байгаа заалдлагаас өөрийгөө бүх талаар цагаатгах явдал болно. Улс төрт яасан ч дахин оролцохгүй гэж Таксин 27-ны орой Шянганд хэлсэн юм байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|