• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-28 18:12:44    
Америкийн дотоодын улс төрийн хүчин зүйлийг Хятад Америкийн харилцаанд оруулах ёсгүй

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жянь чао 28-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америкийн тал Хятад Америкийн харилцаанд бодитой бөгөөд ухаалаг хандаж, Америкийн дотоодын улс төрийн хүчин зүйлийг Хятад Америкийн харилцаанд оролцуулахгүй байхыг Хятад улс хүсч байна гэжээ.

      Обаматай өрсөлдөхийн төлөө Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиларри Килинтон Хятадыг шүүмжлэх эрчээ нэмсэн байна. Энэ тухай Лю Жянь чао хэлэхдээ, Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны харилцаа нь хоёр талд харилцан ашиг хүртээж, хамтад нь амжилтад хүргэж, хоёр орны ард түмэнд ашиг хүртээж байгааг бодит хэрэг гэрчилж байна гэжээ. \Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав\