Америкийн Төлөөлөгчдийн танхимын гадаад харилцааны хороо 2-р сарын 27-ны өдөр " Тайваний ардчилсан сонгууль"-ийг дэмжих тогтоолын төсөл баталсантай холбогдуулан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чинь ган 29-ны өдөр сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулав.
Чинь Ган хэлэхдээ, Америкийн Төлөөлөгчдийн танхимийн гадаад харилцааны хороо Хятадын талын харилцсныг хайхрахгүйгээр, " Тайваний ардчилсан сонгуулийг дэмжих" гэдэг тогтоолын төслийг зөрүүдлэн батлаж, Америкийн засгийн газрын баримтлах нэг Хятадын бодлогоос зөрчиж, Чэнь Шүйбяний засгийн газарт буруу дохио өгсөн банйа. Хятад улс үүнийг эрс эсэргүүцнэ гэжээ.
Чинь Ган хэлэхдээ, Тайваний хоолойн одоогийн байдлын ээдрээ эгзэгтэй тэрчлэн Чэн Шүйбяний засгийн газрын" Тайванийг тусгаар тогтнуулах" хагалан бутаргах мөн чанарыг тодорхой таньж, арга хэмжээ авч дээр дурдсан тогтоолын төслийн гаж нөлөөг арилган, " Тайванийг тусгаар тогтнуулах" хагалан бутаргаах хүчинд ямарваа буруу дохио өгөхөө болихыг Хятадын тал Америкийн Конгресст шаардаж байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж,Урангоо хянав\
|