Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүэчян, Жөү Юүнкан нарын зэрэг төрийн удирдагчид адил бус сонгуулийн тойргийн байгууллагын сонгуулиар 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.
Арав дахь сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны хурал 2-р сарын 28-ны өдөр санал хурааж, 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчийн эрхийг хянан шалгасан тайланг баталж, олон муж, өөртөө засах район, шууд харьяа хот, Шянганы засаг захиргааны онцгой район, Аомэний засаг захиргааны онцгой район болон Хятадын Ардын чөлөөлөх арми зэрэг 35 сонгуулийн байгууллагаас сонгогдон гарсан 2987 төлөөлөгчийн эрх бүхнээрээ хүчин төгөлдөр байхыг баталсан бөгөөд төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг нийтлэхээр шийдвэрлэсэн юм. \Урангоо орчуулж, Пэрлаймаа хянав\
|