2-ны өдрийн өглөө Хятадын төв нутгийн Хэ Нань мужийн БХАТИХ-ын төлөөлөгчид галт тэргээр Бэжинд хүрэлцэн ирснээр 3-р сарын 5-нд Бээжинд болох арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын нэгдүгээр чуулганд оролцохоор ирсэн Бээжингээс гаднах анхны төлөөлөгчид болжээ.
Хэйлүнжян, Хү Бэй, Жян Сү, Хү Нань, Гирин, АньХүй зэрэг мужийн төлөөлөгчид ч мөн өдөр Бээжинд хүрэлцэн ирцгээжээ. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган нь Хятадын төрийн дээд эрхт байгууллага юм. Төрийн хууль тогтоох эрх хэрэгжүүлж, төрийн улс төрийн амьдрал дахь том том асуудлыг шийднэ. БХАТИХ-ын төлөөлөгчийн удаа бүрийн сонгууль нь 5 жилийн бүрэн эрхийн хугацаатай. Арван нэгдэх удаагаа сонгогдсон БХАТИХ нь 2987 төлөөлөгчтэй. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао нарын зэрэг удирдагчид адил бус сонгуулийн байгууллага нэгжээс арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.
1 2
|