• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-04 19:55:04    
Хятад улс сэргийлэлтийн чанартай батлан хамгаалах бодлого хэрэгжүүлж, ямар ч улс оронд заналхийлэл болохгүй

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 4-ний өдөр хэлэхдээ, Хятад улс энх тайванч хөгжлийн замаар замнахыг эх эцэс хэлбэрэлтгүй баримталж, сэргийлэлтийн чанартай батлан хамгаалах бодлого хэрэгжүүлэх нь Ази, Номхон далайн бүс нутаг цаашлаад дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын бат хүчин болж, ямар ч улс оронд заналхийлэл болохгүй юм гэлээ.

      Америкийгн Батлан Хамгаалах Яам саяхан 2008 оны жил тутмын "Хятад улсын цэргийн хүчний тухай тайлан" нийтэлсэнтэй холбогдуулан, сурвалжлагчийн сонирхсон асуултанд Чинь Ган хариулахдаа, Америкийн Батлан Хамгаалах Яамны энэ тайланд "Хятадын цэргийн заналхийлэл" гэгчийг ухуулж, бодит байдлыг ночтой гажуудуулан, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, олон улсын харилцааны хэм хэмжээг зөрчсөн байна гэжээ.

      Хүйтэн дайны сэтгэхүйгээ орхиж, Хятад улс болон Хятадын хөгжлийг зөвөөр таньж, бодит ажиллагаагаараа Хятад-Америкийн итгэлцэл, хоёр орны бүтээлч хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд хүчин чармайлт гарахыг Хятадын тал Америкийн талд шаардаж байна. Нэг Хятадын бодлого, Хятад-Америкийн гурван хамтарсан албан мэдээ болон "Тайваний тусгаар тогтнох"-ыг эсэргүүцэх гэсэн амлалтаа мөрдөн, Тайваньд зэвсэг нийлүүлэх, Америк-Тайваний цэргийн харилцаааг зогсоож, "Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг оролдогч хагалан бутаргах хүчинд ямарваа буруу дохио өгөхөө зогсож, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдал болон Хятад-Америкийн харилцааны их талыг Хятадын талтай хамтаар хамгаалахыг Хятадын тал Америкийн талд шаардаж байна гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж,Урангоо хянав.\