• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-04 20:38:19    
Хаккерийн дайралт хийж байна гэж зэмэлсэн нь ямар ч бодитой үндэс баримтгүй юм

Синьхуа Агентлаг

      Хятадын Гадаад Харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 3-р сарын 4-ний өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америкийн тал тун саяхан нийтэлсэн "Хятадын цэргийн хүчний тайлан"-даа Хятад Улс Америк болон бусад орны засгийн газрын салбарын веб сайтад хаккерийн дайралт хийлээ гэж зэмлэсэн нь ямар ч бодитой үндэс баримтгүй юм, Хятадын тал үүнд маш дургүйцэж байгаагаа илэрхийлж байна гэжээ.

      Чинь Ган хэлэхдээ, Хятад Улс энх тайван хөгжлийн зам хэрэгжүүлж, бусад орны бүрэн эрх болон аюулгүйг хохироох ажил хийхгүй юм гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, веб сайтын хаккерийн гэмт хэрэг бол дэлхийн олон оронд цөм тулгарч байгаа асуудал болон өрсөлдөөн сорилт мөн. Хятад Улс бол веб сайтын хаккерийн хохирогч мөн, холбогдох оронтой хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтаар энэ асуудалд хандаж, зохицуулахыг хүсч байна гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Пэрлаймаа хянав.\