• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-04 15:22:28    
Шинэ сонгуулийн БХАТИХ-ын жил тутмын анхны ээлчит чуулган 5-ны өдөр чуулна

Хятадын Олон Улсын Радио

       Хятадын төрийн дээд эрхт байгууллага--Бүх Хятадын Ардын Төлөөлөгчидийн Их Хуралын жил дутмын ээлжит чуулган 5-ны үдээс өмнө Бээжинд чуулж эхэлнэ. Энэ бол шинэ сонгуулийн БХАТИХ-ын жил дутмын анхны ээлжит чуулган юм.

      4-ний өдрийн бэлтгэл хурал болон түүний дараа болсон тэргүүлэгчдийн хурлаас сурвалжлагчийн ойлгосноор, шинэ сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчид нийт 2987 байгаагийн дтроос одоо 2982 төлөөлөгч нь нэрээ бүртгүүлээд байгаа юм байна. 13 хоног хагас чуулгах энэ чуулганы хугацаанд төлөөлөгчид Засгийн газрын ажлын тайлан, БХАТИХ-ын Байнгын Хорооны ажлын тайлан, Ардын Дээд Шүүх, Дээд Прокурорын Газрын ажлын тайланг хянан хэлэлцэнэ. Үүнээс гадна чуулганаар бас Төрийн Зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийн төслийг хянан хэлэлцэж, шинэ сонгуулийн БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга, орлогч дарга, ерөнхий нарин бичгийн дарга, гишүүдийг сонгож, Улсын дарга, орлогч даргыг сонгож, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тогтоож, Ерөнхий сайдын орлогч, Төрийн Зөвлөлийн гишүүн, яамд хороодын сайд, дарга нар, Хятадын Ардын Банкны ерөнхийлөгч, Аудитын Газрын дарга, ерөнхийн нарин бичгийн даргад нэр дэвштгчдийг тогтооно. Цэргийн Төв Зөвлөлийн даргыг сонгож, Цэргийн Төв Зөвлөлийн даргын орлогч, гишүүдэд нэр дэвшигчдийг тогтооно. Ардын Дээд Шүүхийн дарга, Дээд Прокурорын Газрын ерөнхий прокурорыг сонгоно.

      Чуулганы хугацаанд бас олон хэвлэлийн бага хурал хийлгэж, Төрийн Зөвлөлийн холбогдох салбаруудын гол гол хариуцлагтай хүмүүсийг урин оролцуулж, Хятадын дипломат бодлого болон гадаад харилцаа, эдийн засаг, нийгмийн хөгжил болон макро зохицуулалт зэрэг асуудал, байгаль орчин болон байгалийн нөөц баялаг, эрчим хүч хэмнэх болон бохир бодисны гаргалтыг багасгах, ажлын байраар хангах болон нийгмийн баталгаа зэрэгтой холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулуулах болно. 3-р сарын 18-ны өдөр чуулган өндөрлөсний дараа, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд чуулганыг сурвалжилсан дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултанд хариулна. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\