Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Хятадын Эрчим хүчний ажлыг удирдах үндэсний хэсгийн албаны орлогч дарга Ма Фүсай 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, ирэх арван хэдэн жилд Хятадын эрчим хүчний эрэлт хэрэгцээ цаашид түргэн нэмэгдэнэ гэлээ.
Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 11 дахвь сонгуулийн Бүх Хятадын Хорооны анхндугаар чуулганы хэсгийн ярилцлага дээр тэр ингэж илэрхийлжээ.
Ма Фүсай хэлэхдээ, ирээдүйд Хятад улс нөхөн сэргэх эрчим хүчийг нааштай хөгжүүлэн, шинэ эрчим хүч болон орлуулах эрчим хүчний судалгаа хөгжлийн ажлаа эрчтэй хийнэ. Үүнээс гадна, олон улсын хэмжээнд хоёр талын болон олон талын яриа хэлцэл, солилцоо нааштай өрнүүлэн, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж, эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулна гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав\
|