Шинэ сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчидийн Их Хуралын анхны чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жян Энь-жү 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, гадаадын хөрөнгийг татан оруулах нь Хятадын гадаадад нээлттэй байх бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Хятад улс гадаадад нээлттэй байх бодлогоо эрэс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, гадаадын бизнисмений Хятадад хөрөнгө оруулахыг сайшаана гэжээ.
Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой хөгжиж байгаа болон улсын дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ өдөр ирэх дутам нэмэгдэж байгаа нь дэлхийн эдийн засаг худалдааны түншүүд болон Хятадын ба гадаадын аж ахуйн нэгжид хөгжлийн боломж олгох болно гэдэгт тэрээр итгэж байгаагаа илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\
|