
Шинэ сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчидийн Их Хуралын анхны чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жян Энь-жү 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын онцлогтой социализмын хууль зүйн тогтолцоо анх бүрэлдэн тогтсоноосоо хөгжөөд үндсэндээ бүрэлдэн тогтсон шинэ шатанд орсон байна гэжээ.

Жян Энь-жү хэлэхдээ, 10 дахь сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон түүний Байнгын хороо үндсэн хууль болон хуулиас олгосон эрх үүргээ нухцтай хэрэгжүүлж, ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоог баримтлан боловсронгуй болгож, социализмын ардчилсан улс төрийн байгуулалтыг хөгжүүлэх талаар ихээхэн ажил хийж чухал ахицтай болсон байна гэжээ. \Гэрэлт орчуулж,Баясгалан хянав\
|