• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-04 16:51:14    
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах саналыг 2008 оны хууль тогтоох төлөвлөгөөнд оруулжээ

Хятадын Олон Улсын Радио

      Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жян Эньжү 4-нд Бээжинд хэлэхдээ: 2008 оны хууль тогтоох төлөвлөгөөнд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын байнгын хороонд аравдахь сонгуулийн БХАТИХ-ын байнгын хороо санал болгосон байна гэжээ.

      Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн сонирхосон асуултад холбогдуулан Жян Эньжү хэлэхдээ: сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг түргэн хөгжихийн дагуу хотжилтын үйл явц түгэсэж, хот суурины хүн амын тоо нэмэгдсээр байна. Иймээс сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, хот хөдөөд хүн амын адил харьцаагаар АТИХ-ын төлөөлөгчийг сонгохыг алхам дараатай хэрэгжүүлэх шаардлагатай байна гэжээ. \Баясгалан орчуулж, Урангоо хянав\