
Арван нэгдэх удаагийн сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жян Эньжү 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, өнөө хоёр эргийн харилцааны хөгжил зангилаагын чухал үед байж, "Тайванийг тусгаар тогтнуулах-ыг эрс эсэргүүцэж, Тайваний хоолойн хоёр эргийн энх тайванг хамгаалах нь хоёр эргийн эх орон нэгтэй хүмүүст тулгарсан хамгийн чухал, тулгам үүрэг мөн гэжээ.

Жян Эньжү хэлэхдээ, Чэнь Шүйбяний засгийн газар "НҮБ-д элсэх бүх нийтийн санал хураалт" хийж, Тайваний хуулийн тусгаар тогтнол"-ыг хайх ноцтой алхам хийж байгаа нь хэлбэрийг нь өөрчилсэн " тусгаар тогтнуулах" ажиллагаа мөн. Энэ хуйвалдлага нь биелэгдэхэд хүрвэл хоёр эргийн харилцааг ноцтой харшилж, Тайваний хоолойн хоёр эрэг цаашилбэл Азийн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг ноцтой хохироох болно гэжээ.

Тэрээр тэмдэглэхдээ, Хятадын бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хагалан салгахыг зөвшөөрөхгүй. Хятадын бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд холбогдсон ямарваа асуудлыг эрхбиш Тайваний эх орон нэгтэй ах дүү нарыг оролцуулсан бүх Хятадын 1 тэрбум 300 сая ард түмэн хамтаар шийдэх хэрэгтэй юм. Бид чин үнэнч хамгийн их хүчин чармайлтаар хоёр эргийн энх тайван хөгжилд тус дөхөм үзүүлэн, энх тайван нэгдлийн хэтийн төлөвийн төлөө тэмцэхэд бэлэн байна. Үүний зэрэгцээ бид шаардлага бүхий бэлтгэлээ сайтар хийж, "Тайванийг тусгаар тогтнуулах" түгшүүртэй ажиллагааг эрс эсэргүүцэж, ямарваа хүний ямарваа нэрийдэл, ямарваа хэлбэрээр Тайванийг Хятадаас хагалан тусгаарлахыг яасан ч зөвшөөрөхгүй гэжээ. \Урангоо орчуулж, Баясгалан хянав\
|