• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-04 17:50:48    
Батлан хамгаалалтын төсөв бүх Хятадын санхүүгийн зарлагын төсөвд эзлэх хувийн жин ялимгүй буурна

Хятадын Олон Улсын Радио

      Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жян Эньжү 4-нд Бээжинд хэлэхдээ: энэ онд Хятад улс 410 тэрбум гаруй юаний батлан хамгаалалтын зардлын төсөв дэвшүүлэв. Энэ нь 2007 оныхоос 17 гаруй хувиар нэмэгджээ. Өнгөрсний хэдэн жилийнхтэй зэрэгцүүлбэл энэ онд дэвшүүлсэн батлан хамгаалалтын зардлын төсөв нь бүх Хятадын санхүүгийн зарлагын төсөвд эзлэх хувийн жин нь ялимгүй буурав гэжээ.

      Жян Эньжү хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд эдийн засаг цаашид тогтвортой нэлээд түргэн хөгжиж, санхүүгийн орлого түргэн нэмэгдэж байгаа үндсэн дээр Хятадын засгийн газраас батлан хамгаалалтын зардлыг зохих хэмжээгээр нэмэгдүүлсэн. Иймэрхүүү нэмэгдэл нь батлан хамгаалалтын дэд бүтцийн буурайг нөхөх нөхвөрийн чанартай нэмэгдэлд харьяалагдана гэжээ.

      Хятад улс хамгаалалтын чанартай батлан хамгаалалтын бодлогыг шийдвэртэй хэрэгжүүлнэ. Хятадын хязгаартай цэргийн хүчин нь бүрмөсөн улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын төлөө юм, ямарваа улс оронд заналхийлал болохгүй гэж тэрээр дахин нотлов. \Баясгалан орчуулж,Уранго хянав\