Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жя бао 5-ны өдөр шинэ сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар жил тутмын ээлжилт хурал дээр засгийн газрын ажлын тайлан хийхдээ, энэ оны эдийн засгийн ажилд, эдийн засгийн өсөлт нь түргэн байснаасаа хэт түргэн болохоос сэргийлэн, барааны үнийн бүтцийн чанартай өсөлтөөсөө ил тод имфляцын өсөлт болон хувирахаас сэргийлэхийг макро зохицуулалтын тэргүүн чухал үүрэг болгох хэрэгтэй. Энэ онд Хятад улс эдийн засгийн өсөлтийг 8% орчимд байлгахаар төсөөлсөн юм гэжээ.
Вэнь Жя бао хэлэхдээ, өнгөрсөн таван жилд, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдыг 8%-р төсөөлсөн юм, гэвч GDP нь таван жил залгаатаар 10%-ын хурдаар нэмэгдсэн байна. "Бохирдолгүй GDP" бол Хятадын засгийн газрын хөцөлдсөөр ирсэн зорилт юм гэжээ.
Вэнь Жя бао цааш нь хэлэхдээ, энэ онд оршин суугчдын хэрэглээний үнийн ерөнхий түвшний өсөлтийн хэмжээг 4.8%-н орчимд тогтоон барина. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилт болон үүргийг биелүүлэхэд, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөхөө түргэтгэж, ардын амьдралыг сайжруулахаар гол болгосон нийгмийн байгуулалтаа түргэтгэнэ гэжээ. \Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|