• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-05 15:47:43    
Төрийн зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтөд эрх үүргийн органик нэгдэлтэй том яам хороодын тогтолцоо хайна

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэн Жябао 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, шинэ сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын ээлжит чуулганд дэвшүүлэн хянан хэлэлцүүлэх төрийн зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийн төсөл нь эрх үүргийн органик нэгдэлтэй том яам хороодын тогтолцоог хэрэгжүүлэх явдал болно гэжээ.

      Ерөнхий сайд Вэнь Жя бао 5-ны өдөр шинэ сонгуулийн БХАТИХ-ын анхны жил тутмын ээлжилт чуулган дээр засгийн газрын ажлын тайлан хийхдээ ингэж илэрхийлсэн юм. Тэрээр танилцуулж хэлэхдээ, төрийн зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийн энэ төсөл эрх үүргээ өөрчлөх, макро зохицуулалтын яам хороодын эрх үүргийг зохистой байрлуулах, ажил төрлийн удирдлагын механизмыг зохицуулан боловсронгуй болгох, нийгмийн удирдан хамааралт болон олон нийтийн үйлчилгээний салбарыг эрчимжүүлэхээр гол болгосон эрх үүргийн органик нэгдэлтэй том яам хороодын тогтолцоог хайн сүвэгчилэн хэрэгжүүлэх болно гэжээ.

     Өөрчлөлт нь эрх үүрэг зөрөлдсөн, үүрэг хариуцлага нь холбоогүй болсон асуудалд чиглүүлэн ажил болон эрхийн хуваарлалыг тодорхой болгож, үүрэг хариуцлагыг нь тодорхой болгон салбар хоорондын эвсэг ажиллагааны механизмыг боловсронгуй болгоно гэж Ерөнхий сайд Вэн Жябао бас цохон тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\